Буцаалт хийх нөхцөл
Барааг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор гэмтэлтэй, дутуу ирсэн бүтээгдэхүүнээ бидэнтэй холбогдож солиулах, буцаах хүсэлт гаргаж болно.
Буцаалтын шаардлага
- Бүтээгдэхүүн ашиглагдаагүй, гэмтээгүй, анхны савлагаандаа байх
- Худалдан авалтын баримт (захиалгын дугаар) бүрдсэн байх
- Санаа өөрчлөгдсөнөөс шалтгаалсан буцаалтад: бараа задлаагүй, лац нь бүрэн бүтэн, анхны савлагаандаа байх шаардлагатай тул сонголтоо сайтар хийгээрэй. Харин гэмтэлтэй, дутуу, эсвэл захиалснаас өөр бараа ирсэн тохиолдолд энэ шаардлага хамаарахгүй — задалсан ч гэсэн доорх нөхцлийн дагуу буцаах/солиулах боломжтой.
Гэмтэлтэй эсвэл буруу бараа ирсэн тохиолдолд
Хэрэв та захиалснаас өөр, эсвэл гэмтэлтэй бүтээгдэхүүн хүлээн авсан бол бид өөрсдийн зардлаар шинэ бараагаар солих, эсвэл мөнгийг бүрэн буцаан олгоно.
Хэрэглэгчийн шийдвэрээр буцаах тохиолдолд
Санаа өөрчлөгдсөнөөс шалтгаалан бараа буцаах тохиолдолд буцах хүргэлтийн зардлыг худалдан авагч хариуцна.
Мөнгө буцаах хугацаа
Буцаалтыг баталгаажуулснаас хойш 3-5 ажлын өдрийн дотор мөнгийг таны дансанд буцаан шилжүүлнэ.
Хүсэлт гаргах
Буцаалт/солилтын хүсэлтээ захиалгын дугаарын хамт m.montemongolia@gmail.com хаягаар илгээнэ үү.